Оршин суух зөвшөөрөл, виз хүсэх, бүртгэлийн талаарх мэдээллийг www.immigration.gov.mn сайтаас авах боломжтой

Нэмэгдсэн: 2013-06-12 12:21:05

Оршин суух зөвшөөрөл, виз хүсэх, бүртгэлийн талаарх мэдээллийг www.immigration.gov.mn сайтаас авах боломжтой
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь иргэдэд шуурхай үйлчлэх, шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах зорилгоор 18 82 дугаарын утсаар, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсч мэргэжлийн зөвлөгөө өгч, гадаадын иргэдийн визийн зөрчлийн мэдээллийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Тус газрын “Мэдээллийн төв”-ийн 18 82 дугаарын лавлах утсаар энэ оны 5 дугаар сард 1050, уг төвд биеэр хандсан 420, цахим хаягаар ирсэн 55 асуултад хариулж зөвлөгөө өгчээ.

Үйлчлүүлэгчид оршин суух зөвшөөрөл, виз хүсэх,  бүртгэлийн талаар ихэвчлэн зөвлөгөө авдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг тус газрын www.immigration.gov.mn цахим сайтаас авах боломжтой юм. 
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл