Оршин суух зөвшөөрөл, виз хүсэх, бүртгэлийн талаарх мэдээллийг www.immigration.gov.mn сайтаас авах боломжтой

Нэмэгдсэн: 2013-07-08 15:45:37

Оршин суух зөвшөөрөл, виз хүсэх,  бүртгэлийн талаарх мэдээллийг www.immigration.gov.mn сайтаас авах боломжтой

 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь иргэдэд шуурхай үйлчлэх, шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах зорилгоор 18 82 дугаарын утсаар үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсон мэргэжлийн зөвлөгөө өгч, гадаадын иргэдийн визийн зөрчлийн мэдээллийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.


Иргэд оршин суух зөвшөөрөл, виз хүсэх,  бүртгэлийн талаар ихэвчлэн зөвлөгөө авдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг тус газрын www.immigration.gov.mn цахим сайтаас авах боломжтой юм. 


Түүнчлэн үйлчлүүлэгчдэд 18 82 тусгай дугаарын үнэ тарифийг ил тод байлгах үүднээс дараах мэдээллийг хүргэж байна.  


Үүнд, Лавлах үйлчилгээнд зориулан сүлжээ ашиглуулах гэрээнд зааснаар тус газрын 18 82 лавлах утсанд “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч холболт үүссэнээс хойш эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад 350, хоёр дахь минутаас нэг секунд тутмыг 6 төгрөг, “Скайтел” ХХК-ийн хэрэглэгч бүрэн ба бүрэн бус нэг минутын ярианы үнэ 350 төгрөг ба үүн дээр НӨАТ нэмж тооцно. Харин “Юнител” ХХК-ийн хэрэглэгч холболт үүссэнээс хойш эхний бүрэн ба бүрэн бус минутад 350  төгрөг, хоёр дахь минутаас нэг секунд тутамд долоон төгрөг, МЦХ бүрэн ба бүрэн бус 30 секунд тутамд 150 төгрөг байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл