Филиппин улсын иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажил үргэлжилж байна

Нэмэгдсэн: 2013-07-17 14:26:41

 Филиппин улсын иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажил үргэлжилж байна


Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан, Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Филиппин Улсын өргөмжит консултай хамтран манай улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй Филиппин Улсын иргэдийг  шинэчилсэн бүртгэлд хамруулахаар 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сарын аян зохион байгуулж байна.


Тус аян нь манай улсад оршин сууж буй Филиппин Улсын иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай болон холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. 


Филиппин Улсын иргэдтэй хамтран ажилладаг Монголын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү аяныг дэмжинэ гэдэгт манай байгууллага итгэлтэй байна.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл