Гадаадаас авах ажиллах хүчний талаар санал солилцов

Нэмэгдсэн: 2013-07-25 09:21:31

 Гадаадаас авах ажиллах хүчний талаар санал солилцов

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний төвийн захирал С.Чойноров болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын үеэр гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан  хоёр байгууллагын удирдлага гадаадаас ажиллах хүчин Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцож, зарим тодорхой асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Тухайлбал, талууд иргэд, аж ахуй нэгж байгууллагад  хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, ажиллах хүчийг тэнцвэртэй хуваарилах, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тогтсон байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл