Манай улсад хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Вьетнам иргэдийг нутаг буцаалаа

Нэмэгдсэн: 2013-08-19 10:13:47

Манай улсад хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Вьетнам иргэдийг нутаг буцаалаа

 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас өдөр тутам явуулдаг ээлжит хяналт, шалгалтын хүрээнд Монгол Улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан БНСВУ-ын нэр бүхий дөрвөн иргэнийг 8 дугаар сарын 15-ны өдөр албадан гаргалаа.


Эдгээр иргэн манай улсад хууль бусаар оршин суухын зэрэгцээ Вьетнам авто засварын газарт ажиллаж байжээ.

2013 оны эхний найман сарын байдлаар манай улсад хүчин төгөлдөр бус хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн нь нотлогдсон, түр ирэгч виз бүртгэлийн журам нэг жилд хоёр удаа зөрчсөн, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, тус улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндэслэлээр нийт 20 орны 951 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаад байна.
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл