Албан хаагчид “Төрийн албаны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн зохицуулалт” сэдэвт сургалтад хамрагдав

Нэмэгдсэн: 2013-08-23 15:10:29

Албан хаагчид  “Төрийн албаны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн зохицуулалт” сэдэвт сургалтад хамрагдав

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2013 оны А 236 дугаар тушаалаар албан хаагчдыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Сургалтын хөтөлбөр”-ийг  баталсан билээ. Энэ хүрээнд тус газрын албан хаагчдад Төрийн албаны зөвлөлийн  Ахлах шинжээч Т.Сосорбарам “Төрийн албаны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн зохицуулалт” сэдэвт ээлжит хичээлийг 8 дугаар сарын 23-ны өдөр заалаа.


Хичээлийн  үеэр албан хаагчид  дээрх сэдвийн талаарх үндсэн ойлголтоо бататгаж, шинэчлэгдсэн дүрэм журамтай танилцан, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл