ГИХАЭГ-ын төлөөлөл худалдаа, бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцлоо

Нэмэгдсэн: 2013-08-27 13:57:21

 ГИХАЭГ-ын  төлөөлөл худалдаа, бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцлоо

Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын худалдаа бизнесийн хөгжил, улс хоорондын хамтын бизнесийг хөгжүүлэх зорилготой уулзалт, зөвлөлгөөн 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод болж өнгөрлөө. 


МҮХАҮТ, Эрээн хотын Худалдааны байгууллага хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтад Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Хяналтын улсын байцаагч Б.Тамир, Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтансүх нар оролцов. 


Хурлын төлөөлөгчид Эрээн хотод шинээр байгуулагдаж буй худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, дээр дурдсан гурван орны үндэсний онцлог бүтээгдэхүүнийг танилцуулах худалдаа, бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцон, санал солилцсон байна. 


Хурлын үеэр БНХАУ-ын талаас Монгол Улс болон БНХАУ-ын хооронд иргэд харилцан визгүй зорчих асуудлыг дахин хэлэлцэх тухай саналтай буйгаа онцолжээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл