Сургагч багш нарыг бэлтгэж эхэллээ

Нэмэгдсэн: 2014-12-09 15:16:35

Сургагч багш нарыг бэлтгэж эхэллээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Олон Улсын шилжих хөдөлгөөний байгууллагатай хамтран Хилийн менежмент сургалтын хөтөлбөрийг 2016 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байгаа билээ.

Байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах зорилготой энэхүү сургалт  Хуурамч бичиг баримт бичиг илрүүлэх, хууль бус шилжилт хөдөлгөөн, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхны сургагч багш нараа  бэлтгэж эхэллээ.

Сургалтыг нээж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж үг хэллээ.  

Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд үргэлжлэх  энэхүү сургалтад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 30 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд Олон Улсын шилжих хөдөлгөөний байгууллагын сургагч багш нар дээрх сэдвийн хүрээнд дэлхий нийтийн жишиг, туршлагаас хуваалцахаас гадна БНХАУ-ын НАХЯ-ны Орох, гарах асуудал хариуцсан товчооноос тус улсын паспортын  нууцлалын талаар хичээл заах юм. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл