Эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр сарын аян эхлэв

Нэмэгдсэн: 2015-08-28 14:20:57

Эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр сарын аян эхлэв

2015.08.28

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн гаргасан тушаал, баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг 2015.08.28-наас 2015.09.30 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

Аян нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг тогтолцоог төлөвшүүлэх зорилготой юм.

Баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас гаргасан төлөвлөгөөнд үндэслэн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллана.

Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, хяналтын хуудас ашиглан дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна төлөвлөсөн хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн хичээлийн шинэ жил угтсан урьдчилсан хяналтаа дуусгаж, хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх урьдчилан сэргийлэх хяналт хийн, эрүүл мэнд, болосврол, соёлын салбарт тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулна.

Энэ он гарсаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газар “Хүний төлөө-Зөв тус”, Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар “Эрүүл хөрс-Эрүүл хүнс”, Байгаль орчин, геологи, уул уурхай болон Цөмийн цацрагийн хяналтын газар хамтран “Иргэн бүр-Эрүүл орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан юм. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл