Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах асуудлаар хэлэлцэж байна

Нэмэгдсэн: 2015-09-18 08:35:28

2015.09.18

Налайх дүүрэгт энэ сарын 17-18-нд “Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” сэдэвт онол, практикийн ээлжит бага хурал болж байна. Энэ хурлаар уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийнхэн байгаль орчны асуудлыг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцдог, цаашид хийх ажлаа төлөвлөж, туршлага судалдаг. Өмнөх жилүүдэд нөхөн сэргээлтийн сайн жишээ, туршлагыг харуулж танилцуулдаг байсан бол энэ удаа уурхайг үр ашиггүй, бодлого, төлөвлөлтгүйгээр хаах нь ямар хор, хохиролтой талаар хэлэлцэж байгаа аж.

2006 оноос хойш зохиогдож буй тус хурлыг энэ удаа МХЕГ, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл