Завхан аймгаас 351 тарвага агнажээ

Нэмэгдсэн: 2015-09-18 09:26:17

Завхан аймгаас 351 тарвага агнажээ

2015.09.18

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид энэ сарын 17-нд Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Завхан аймгийн Отгон сумаас ирсэн жолооч М 136 ширхэг тарваганы тулам, жолооч Г 215 ширхэг тарваганы тулам тээвэрлэн нийслэл рүү оруулахаар завдсаныг илрүүлжээ. Хураагдсан тарваганы тулмыг зохих журмын дагуу Зооноз өвчин судлалын төвд зохих шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна.

НМХГ-аасжил бүр 8-10 дугаар сард байнгын хяналт шалгалтыг хийдэг бөгөөд онцгой байдал, цагдаагийнхантай хамтран 24 цагаар, хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл