Дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсруулж байна

Нэмэгдсэн: 2015-09-24 18:05:31

Дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсруулж байна

2015.09.24

Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсронгуй болгохоор есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран хийж байгаа бөгөөд дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсронгуй болгож хяналтын чиглэлээр уялдуулах, хүрэх үр дүн, хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох чиглэлээр өрнүүлж байгаа юм. Цаашлаад төлөвлөгөөг боловсруулан гаргуулж,  баталгаажуулах ажлыг хийнэ.

Хяналтын газруудын боловсруулсан “Дунд хугацааны төлөвлөгөө”-ний төслийг сайжруулах, холбогдох яамдын бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах, зорилтыг оновчтой томъёолох, хэрэгжүүлэх чиглэлээр хийх ажил, гарц, үр дүнг хэмжих хэмжигдэхүүнийг нарийн тооцоолж гаргах шаардлагатай аж.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл