Ц.Оюунбаатар: Цомхон, үр нөлөөтэй, хяналтын нэгдсэн тогтолцоотой байх ёстой

Нэмэгдсэн: 2015-10-02 14:24:43

Ц.Оюунбаатар: Цомхон, үр нөлөөтэй, хяналтын нэгдсэн тогтолцоотой байх ёстой

2015.10.02

Бүх салбарт сахилга, хариуцлагыг өндөржүүлэн, ам, ажлын нэгдэлтэй байж хуулиа чанд мөрдөж хэрэгжүүлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагын оролцоо маш чухал. Энэ байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь салбарын яамдад шилжүүлэх тухай нэлээд яригддаг ч цомхон, үр нөлөөтэй, хяналтын нэгдсэн тогтолцоотой байх ёстой гэж Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар үзэж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага ил тод, нээлттэй, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжин, сар бүр аян зохион байгуулж, шалгана, торгоно, ажлыг нь зогсооно гэхээсээ илүү зөвлөн туслаж соён гэгээрүүлэх, зөрчил гарч байгаа шалтгааныг арилгах чиглэлээр түлхүү ажиллаж байгааг Шадар сайд тэмдэглэв. 

Тэрээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн тушаал, баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж байгаа “Удирдлагын манлайлал” сэдэвт сургалтын нээлтэд оролцсон байна.

Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар хяналт шалгалтын удирдлагын систем, эрсдэлийг тодорхойлсны эцэст хэрхэн удирдах, удирдагчийн манлайлал, төрийн захиргааны удирдах албан тушаалтны ёс зүй, эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын чиглэлээр анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалтад хамрагдаж байгаа юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл