Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрынхан “Хүний төлөө-Зөв тус” аянаа эхэллээ

Нэмэгдсэн: 2015-10-05 14:08:58

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрынхан “Хүний төлөө-Зөв тус” аянаа эхэллээ

2015.10.05

МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” аяныг энэ 10 дугаар сард орон даяар зохион байгуулж байна.

Сарын аян нь эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх зэрэг зорилготой юм.

Аяны хүрээнд 2015.10.06-ны өдөр МҮЭСТО-д “Зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг хүн бүрт олгоё” сэдэвт 1000 удирдах ажилтны зөвлөгөөн хийх бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргана.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нэр бүхий аж ахуйн нэгжийн үйлдвэрт үзүүлэх зохион, барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн осолд хийсэн дүн шинжилгээ, барилгын шинэ технологи, тоног төхөөрөмжийн сайн туршлагыг харуулсан телевизийн нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байна.

“Хүний төлөө-Зөв тус” аяныг МҮЭХ, МАОЭНХ болон аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл