Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Нэмэгдсэн: 2015-10-06 17:07:05

Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

2015.10.06

МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг/КОША/-ын Гадаад харилцаа, хамтын ажиллгааны Төвийн захирал И Ин Соб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр байгууллагын хамтын ажиллагаа болон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгуулах 2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төсөл дээр харилцан санал солилцсон юм.

Цаашид БНСУ-д туршлага судлах, сургалтад хамрагдаж байгаа болон эрдэм шинжилгээний хүрээлэнд судалгааны ажил хийх улсын байцаагчдын тоог нэмэгдүүлэх, БНСУ-ын ХАБЭА-н талаарх сурталчилгаа, шторкийг монгол хэлээр хөрвүүлж өгөх, зурагт хуудас, наалт хэвлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Монгол Улсад  зохион байгуулагдах сургалтанд КОША-аас сургагч багш оролцуулах зэрэг уламжлал болон тогтсон хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.   

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл