“Эрдэм шинжилгээний IV бага хурал”боллоо

Нэмэгдсэн: 2016-05-27 14:33:33

“Эрдэм шинжилгээний IV бага хурал”боллоо

2016.05.27

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн “Эрдэм шинжилгээний IV бага хурал” өнөөдөр ХАБҮЛЛ-д боллоо. МХЕГ, Эм судлалын хүрээлэн, ХАБҮЛЛ хамтран зохион байгуулсан уг хуралд хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн эрхлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаач нар оролцсон юм. Тэд энэ удаа эм био бэлдмэл, уламжлалт эм, эмнэлгийн хэрэгслийн технологи, чанар, аюулгүй байдлын тандалт судлагаа шинжилгээ, тулгамдсан асуудлынхаа талаар хөндөн хэлэлцлээ.

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж энэхүү бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Өмнөх жилүүдэд зохион байгуулсан химич болон нян судлаачдын сургалтын үр дүн хэдийнэ нэвтэрч, лабораторийн шинжилгээний үнэн бодит байдал, ур чадварын үнэлгээ дээшилсэн байна. Энэ удаад лабораторийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, шинжилгээний ур чадварыг сайжруулахад тулгарч байгаа асуудлын талаар зөвлөлдөж, оновчтой шийдлийг гаргаж байгаа орон нутийн лабораторийн эрхлэгч нартаа халуун баяр хүргэе”хэмээн онцлон тэмдэглэв.

Улсын ерөнхий байцаагч цааш нь хэлэхдээ тус лабораторийн стратегийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судлагааны ажлыг дэмжих бодлого баримтлах, лабораторийн чадавхийг дээшлүүлэх, залуу шинжээч судлаачдыг бэлтгэхэд анхааран ажиллахаа энэ үеэр мэдэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл