Мэргэжлийн хяналтын ажилтны баярын өдрөөр байцаагч, албан хаагчдыг шагнав

Нэмэгдсэн: 2013-06-08 20:09:10

Мэргэжлийн хяналтын ажилтны баярын өдрөөр байцаагч, албан хаагчдыг шагнав

Мэргэжлийн хяналтын ажилтны баярын өдрийг тохиолдуулан салбартаа амжилт гарган ажилласан улсын байцаагчид, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. “Улсын хяналтын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр МХЕГ-ын хэлтсийн дарга Д.Баярболд, улсын байцаагч Н.Эрдэнэчимэг, Б.Туяа, Б.Батчимэг, Ш.Гэрэлт-Од, Буянт-Ухаа дахь ХМХА-ны улсын байцаагч С.Батчимэг нарыг шагнав. Мөн МХЕГ-ын “Жуух бичиг”-ээр МХЕГ-ын улсын байцаагч Б.Мөнхсайхан, Б.Бүрэнжаргал, Ч.Ариунтуяа, Т.Отгонбаяр, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн И.Мөнхбаяр, жолооч Х.Цогтсайхан, Буянт-Ухаа ХМХА-ны улсын байцаагч Х.Нямбаатар, Ч.Алтантүлхүүр нарыг, “Хилийн төлөө” тэмдгээр МХЕГ-ын хэлтсийн дарга Б.Хосбаяр, улсын байцаагч Н.Энхтайван нарыг, Монголын дотоод аудиторын “Хүндэт тэмдэг”-ээр МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Оюунбилэг, улсын байцаагч Ж.Нарантуяа, мэргэжилтэн А.Сарангэрэл нарыг шагнасныг гардуулан өгөв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл