УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэмэгдсэн: 2019-02-15 10:01:56

УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, Нийгмийн эрүүл мэндийн газар, Нийслэл,  дүүргийн Эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга /онлайнаар/ нар болон Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл мэндийн хяналтын улсын байцаагчдын төлөөллүүд оролцов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт, “Хүнсний аюулгүй байдал-Иргэн таны төлөө” аяны хүрээнд худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдалд тандалт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтаар 499 аж ахуйн нэгж, 199 иргэн буюу нийтдээ арван мянган ажлын байран дахь иргэд хамрагдснаас 25 хувь нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, товчоор хэлбэл “дэвтэргүй” байсан зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ. Уг шалгалтын дүнг тус хэлэлцүүлгийн үеэр танилцуулж, цаашид анхаарах асуудлуудыг мөн хэлэлцэв.

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг ясли, ЕБС-ийн 1-5 ангийн багш нар, худалдаа үйлчилгээний байгууллагын бүх шатанд ажил үйлчилгээ явуулж буй хүмүүс тэрчлэн ус түгээх байрны ажилтан, жолооч ариутгагч, бассейны сургагч багш, массажист зэрэг 12 төрлийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар заажээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар та өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс бүрэн хамгаалах боломж бүрдэх юм. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл