“Ю би метал маркет” ххк-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Нэмэгдсэн: 2019-05-30 10:57:26

“Ю би метал маркет” ххк-ийн үйл ажиллагааг зогсоолоо

НМХГ-аас Налайх дүүргийн 3-р хороо, Уурхайн бүсэд байрлах арматурын үйлдвэрлэл эрхлэгч “Ю Би Метал Маркет” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлдвэрлэлийн явцад агаар бохирдуулагч утаа, угаар ихээр ялгаруулж ажилчид болон үйлдвэрийн бүс, орчинд сөргөөр нөлөөлсөн, ажилчдын байр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохирдол их, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгоогүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж нь стандарт шаардлага хангахгүй, ажил олгогч нь ажилчдыг хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангаагүй нь зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн БНХАУ-ын 11 иргэн ажиллаж байснаас тав нь ажил гүйцэтгэх “HG”ангилалын визтэй, зургаан иргэн нь зөвшөөрөлгүй байсныг тогтоож Гадаадын иргэн, харъяатын газарт шилжүүлэхээр болсон байна. Тус компанийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл