Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, мэргэжлийн бус массажист ажиллаж байжээ

Нэмэгдсэн: 2019-05-30 11:01:16

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, мэргэжлийн бус массажист ажиллаж байжээ

Нийслэлийн Баянгол дүүрэг, зургаадугаар хороо, 10 дугаар хороолол, 47 дугаар байрны зоорийн давхарт байрлах “Гоо даль” бие угаалга, массажны газарт НМХГ-аас энэ сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийв. Шалгалтаар тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй, физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй байсан тул прокурорын тогтоолоор үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл