Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний махыг битүүмжлэв

Нэмэгдсэн: 2019-07-31 11:19:31

Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний махыг битүүмжлэв

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороо, Тахилтын гудамжинд байрлах “Ариун монгол мах” гэх компани нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй, бохир нөхцөлд мах бэлтгэж байна гэх мэдээллийн мөрөөр МХЕГ-ын ХХААХ-ын хэлтсийн дарга Д.Батжаргалаар ахлуулсан баг газар дээр нь хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус үйлдвэрийн агуулахад адууны 60-70 тонн орчим махыг ангилан хөлдөөж хадгалж байсан бөгөөд гарал үүслийн бичиггүй, худалдан авсан, худалдсан зэрэг ямар нэг баримт, бүртгэл байхгүй, махыг А, В, С гэж ангилсан байгаа нь экспортлох зорилгоор бэлтгэсэн байж болзошгүй байна. Түүнчлэн үйлдвэрийн байранд гар угаах, ариутгах хэсэг байхгүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байв.

Иймд үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компанийн холбогдох бичиг баримтыг мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахыг хариуцагчид даалгалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл