ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НЭМЭЛТ БИЧИГ БАРИМТЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВНА

Нэмэгдсэн: 2020-02-28 15:05:34

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НЭМЭЛТ БИЧИГ БАРИМТЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВНА

Засгийн газраас шинэ коронавирүсийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд 20 ш зөөврийн рентген аппаратыг нийлүүлсэн. Энэ нь сэжигтэй тохиолдолд уушгинд онцгой хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах,  хяналт, ажиглалтад байгаа үйлчлүүлэгчийг зөөвөрлөхгүй, тухайн байршилд нь оношилгоонд хамруулах,  халдвар тархах эрсдлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудын рентген кабинетын бэлэн байдлыг хангуулах, аппарат тоног төхөөрөмжийг аюулгүй хэрэглэх, үйлчлүүлэгч, эмч нарыг хамгаалах, халдваргүйжилт хийх талаар  зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнднийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан эмчлэхХалдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед зэрэг эмнэлгүүдэд зөвлөмж хүргүүллээ. Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах ба эдгээр аппарат, тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэмэлт бичиг баримтыг цахимаар хүлээн авч ажиллана.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл