Эрүүл мэндийн салбарт хамтарсан төлөвлөгөө 90 гаруй хувьтай биелжээ

Нэмэгдсэн: 2015-03-04 10:59:43

Эрүүл мэндийн салбарт хамтарсан төлөвлөгөө 90 гаруй хувьтай биелжээ

2015.03.03

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсантай уулзлаа. Талууд 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөнийхөө хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, УИХ-ын Байнгын хорооны тогтоол, хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудлыг  ярилцаж, цаашид хамтрах чиглэлийн талаар санал солилцов.   

Зөвшөөрөлгүй эмийг зараар худалдаалж байгаад хамтарсан хяналт хийх, эмийн үйлдвэрүүдэд тавигдах ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилт, биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллуудад хяналт хийж, дүгнэлт өгөх зэрэг 2014 оны төлөвлөгөөнд тусгасан 17 асуудал бүрэн хэрэгжсэн байна. Стратеги, дүрэм, журам боловсруулах, өөрчлөх зэрэг 5 асуудал хэрэгжих шатандаа байгаа бол 3 ажил он дамнажээ.

Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 онд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хяналт шалгалтын үр дүнг салбарын бодлогод тусгах, улсын байцаагчдыг сургалтад хамруулах, чадавхижуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл