Үзүүлэх сургалтад 446 компани хамрагдаад байна

Нэмэгдсэн: 2015-03-09 17:53:15

Үзүүлэх сургалтад 446 компани хамрагдаад байна

2015.03.09

МХЕГ-аас зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг орон даяар эхлүүлэн, нийслэл, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрууд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Аян эхэлснээс хойш улсын хэмжээнд барилга, зам, тээвэр, холбоо, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 446 аж ахуйн нэгжийг хамруулан үзүүлэх сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөв.

Энэ хугацаанд барилгын угсралтын үеийн аюулгүй ажиллагаа, гарч болзошгүй аюул, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийгоновчтой болгох талаар Барилгын тухай хууль болон ХАБЭА-н үндсэн шаардлагыг хангуулах нийтлэг журмын төсөлд нэмэлт санал оруулан албан тоотоор БХБЯ-д хүргүүллээ. Мөн хэмжилзүйн хяналтын чиглэлийн холбогдох хууль, стандартуудын талаар хувийн хэвшлийн орон сууцны 18 компани, савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ, хаяг шошго, дотоод хяналтын талаар барилгын материал үйлдвэрлэгч 6 аж ахуйн нэгжид зөвлөмж өгөв.

Дорнод, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар орон сууцны барилга дээр үзүүлэх сургалт, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Рысжан” компанийн долоон ШТС, агуулахын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийж, зөвлөн туслажээ.

Аяны явцад барилгын ажлын талбайн зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн үзүүлбэр, мэдээлэл хийж туршлага хуваалцаж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд мэдлэг өгсөн арга хэмжээ болж байна.  

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл