Аяны хүрээнд гаргасан гурван зөвлөмжийг 361 аж ахуйн нэгжид хүргүүлэв

Нэмэгдсэн: 2015-03-16 20:51:21

Аяны хүрээнд гаргасан гурван зөвлөмжийг 361 аж ахуйн нэгжид хүргүүлэв

2015.03.16

МХЕГ-аас “Хүний төлөө – Зөв тус” аяны хүрээнд барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах, барилга угсралтын ажлын чанар, аюулгүй байдлыг хангуулах, барилгын зураг төслийн ажлын чанар аюулгүй байдлыг хангуулах тухай гурван төрлийн зөвлөмжийг нийслэл болон Дархан-уул, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон,Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнод, Дундговь аймаг дахь барилга угсралтын 170, ашиглагч 179, барилгын зураг төслийн 12 аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлээд байна. Аян эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд орон нутагт дараах ажлууд хийгдэж байгаа аж.

Баян-Өлгий аймаг:

Аймгийн хэмжээнд 89 аж ахуйн нэгж байгууллага, обьектод дэд бүтцийн салбарын хяналтын хуудсуудаар шалгалт хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, хяналтын хуудасны ач холбогдол, хэрэглээний талаар зөвлөгөөөгчээ. Барилга, зам, тээвэр, шингэрүүлсэн шатдаг хий, шатахуун түгээх станцийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт 253 аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн ослыг тэглэх, ослоос урьдчилан сэргийлэх талаар 11 удаагийн сургалт зохион байгуулж, 12 обьектод хяналт шалгалт хийнсэрэмжлүүлэг, гарын авлага, зөвлөмжийг тараасан байна.

Хөвсгөл аймаг:

Барилга, зам, тээвэр, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50орчим аж ахуйн нэгжийг хамруулан аймгийн МСҮТ-тэй хамтран тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар үзүүлэх сургалт зохион байгуулан хяналтын хуудасны хэрэглээний талаар сурталчилгаа хийж 48 аж ахуйн нэгжид зөвлөмж өгчээ.Хот хоорондын зорчигч тээврийн дөрвөн аж ахуйн нэгжид урьдчилан сэргийлэх хяналт хийж, хяналтын хуудсыг сурталчилан, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалд сургаж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн байна. МХЕГ-ын өргөх механизмын шинжээч тус аймагт ажиллан өргөх механизмын хяналтыг хэрхэн хийх талаар зөвлөмж өгч, даацын баталгааг хэрхэн хийж байгаатай танилцаж, зарим аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөөг өгөв.

Завхан аймаг:

Мэдээлэл харилцаа холбооны ТӨК-ийн 24 сум болон төвийн ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн ослыг тэглэх, Мэргэжлээс шалтгаалах өвчин сэдвээр нэг өдрийн сургалтыг зохион байгуулжээ. “Алтай Улиастай” ТӨХК-ны Улиастай 110, 35, 10-р дэд станцад эрүүл ахуйн дүгнэлт гаргасан байна. Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан шар усны үерээс сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг холбогдох газрууд, иргэдэд хүргэжээ.

Увс аймаг:

Улаангом сумын таван нам даралтын зууханд хяналт шалгалт хийж монометрийн баталгаажуулалтыг Стандарчилал хэмжил зүйн төвөөр хийлгүүлжээ.Мөсөн замын тээврийн үйлчилгээ явагддаг сумдын удирдлагад сэрэмжлүүлэг хүргүүлж, Улаангом суманд хоёр, Тариалан сумын гурван барилгад шалгалт хийж дүгнэлт гарган,Малчин, Хяргас, Зүүнговь, Тэс сумдад Эрчим хүчний хяналт, Авто замын хяналт, Холбоо мэдээллийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.

Дундговь аймаг:

Энэ сарын 10-ндаймгийн ҮЭХ-той хамтран хяналтын таван чиглэлээр барилга угсралтын байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид, бизнес эрхлэгчдэдбарилга байгууламжийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа, гарч буй зөрчил дутагдал, анхаарах асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, өргөх механизмын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулав. Мөн “Дундговь аймгийн барилгачдын зөвлөгөөн-2015”-ыгаймгийн ГХБХБГ-тай хамтран зохион байгуулж “Барилга байгууламжид гарч буй нийтлэг зөрчлүүд, цаашид авах арга хэмжээ”, “Барилга угсралтын үйл ажиллагаанд мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Дорнод аймаг:

Барилга, эрчим хүч, дулаан, цэвэр ус хангамжийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах, дотооддоо эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх танхимын сургалтыг 23 аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажилтан, албан хаагчид оролцуулан зохион байгуулав.

Өвөрхангай, Архангай аймаг:

Аймгийн ОБГ, МХЕГ, “Дашваанжил” ХХК-тай хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаа-Тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах” сэдэвт салбарын үзүүлэх сургалтыг зохион байгуулав. Сургалтын үеэр Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сум, Архангай аймагт шинээр суурилуулсан автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаатай танилцаж хяналтын хуудсаар урьдчилан сэргийлэх хяналтыг хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүллээ.

Өмнөговь аймаг:

Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл эрхэлж буй 12 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон ажлын тусгай хувцас, хөдөлмөр хамгааллын хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн зохион байгуулж харилцан туршлага солилцов.Барилгачдын холбоотой хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сертификаттай сургалтыг, аймгийн ГХБХБГ болон холбогдох байгууллагуудтай хамтран “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулж илтгэл тавьж санал бодлоо харилцан солилцсон байна. Хоёр аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.

Булган аймаг:

“Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд Сайхан сумынзургадугаар багийн нутагт нүүрсний уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Илчит металл” ХХК-нд дэд бүтэц, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийж, ажилчдад хөдөлмөр хамгааллын хувцсыг хэрхэн хэрэглэх, багаж, техник, тоног төхөөрөмжтэй хэрхэн харьцах, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөгөө өгчээ. “Аймгийн барилгын салбарт тулгамдаж байгаа асуудал” сэдвээр Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газартай нээлттэй ярилцлага зохион байгуулж, Барилгачдын холбоо, дэд бүтцийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагынтөлөөлөл, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаатөрийн болон хувийн хэвшлийн 36 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулжээ.

Дархан-Уул аймаг:

“Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулан шингэрүүлсэн шатдаг хийн хангамж үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгч нийт 21 ААНБ-ын инженер техникийн ажилтан хамруулав.

Орхон аймаг:

Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилгын ажилд хяналт шалгалтыг эхлүүлжээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын байцаагч нар Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 10 аж ахуйн нэгжүүдэд өглөө.

Төв аймаг:

УБЦТС ТӨХК-ийн “Зуун мод түгээх төв”, халаалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Төв чандмань” ДЭХГ-ын долоон зууханд шалгалт хийж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Сэлэнгэ аймаг:

Мандал сумын Түнхэл тосгоны хүн эмнэлгийн барилгын ашиглалтын үеийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргажээ.

Говьсүмбэр аймаг:

Тавдугаар сургуулийн барилгад гүйцэтгэлийн шалгалт хийсэн байна. Сүмбэр сумын нэгдүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Оточ Ноёд” ХХК, Шивээговь сумын 2-р байрны засварын ажил гүйцэтгэгч “Тэмү Холдинг” ХХК-иудад шалгалт хийсэн байна. Барилгын ажлын үед гардаг осол аваариас урьдчилан сэргийлэх зорилгоор Нэг бүрийн хөдөлмөр хамгааллын хувцас, шингэрүүлсэн шатдаг хий аюулгүй ажиллагааны зааварчилгааны хөдөлгөөнт самбарыг Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран боловсруулан, хэвлэлтэнд өгчээ.

Сүхбаатар аймаг:

Баруун-Урт сум дахь Нефть хангамжийн салбар, Шунхлай ХХК, Магнай трейд ХХК, Очирт-ойл ХХК-уудад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэвшүүлж ажиллах талаар зааварчилгаа өгч зөвлөн туслах сургалт зохион байгуулсан байна.

Хэнтий аймаг:

Чингис хотын Хэрлэн хороололд баригдсан 54 айлын 10 давхар барилга, 60 айлын хоёр орон сууцны барилгын ажлыг шалгаж, хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Ховд аймаг:

Шатахуун түгээгүүрийн шахалт зохих хэмжээнд байгаа эсэх, бүтээгдэхүүний чанарыг нь тодорхойлж бүтээгдэхүүний шинжилгээг газар дээр нь хийж, зөрчлийг арилгуулан хоёрШТС-д торгуулийн арга хэмжээ авч шаардлага хангаагүй нэгШТС үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Дулаан үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бадамлах дөл” ХХК-ийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэг өдрийн сургалт зохион байгуулав.

НМХГ:

“Барилгын материалын чанар-дэвшилтэт технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, СХЗГ, Барилгын хөгжлийн төв, ТОСК, МБМҮХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн 97 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг хамруулжээ. Барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн байгууллагуудад НИХТХ-ын 75 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам” болон хууль дүрэм журмыг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийн төсөл боловсруулагдан хянагдаж байна.

Том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй 15 байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр шалгалт хийж эхлээд байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл