Хүний төлөө-Зөв тус” аян хүрээгээ тэллээ

Нэмэгдсэн: 2015-03-24 14:21:00

Хүний төлөө-Зөв тус” аян хүрээгээ тэллээ

2015.03.24

Урин дулаан цаг ирж барилгын салбар дахь бүтээн байгуулалт эхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд “Хүний төлөө – Зөв тус” аяныг өрнүүлж байна. Үйлдвэрлэлийн осол, гэмтлээс сэргийлэх, аж ахуйн нэгжүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой энэ аянд яам, агентлагууд нэгдэж эхэллээ. Барилга, хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын удирдлагууд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж энэ аянд хүч нэмлээ. Улсын комисст ШӨХТГ-ын төлөөллийг оруулснаар хэрэглэгчдийн эрх ашгийг тухайн барилга баригдахаас эхлэн хамгаалах боломж бүрдэж байна. Ийнхүү хянаж шалгадаг, зөвлөн тусладаг, бодлого тодорхойлдог, хамгаалж дэмждэг төрийн яам, агентлагууд барилгын салбарт онцгой анхаарч хүчээ нэгтгэн ажиллаж эхэллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл