Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх сургалтыг явуулав

Нэмэгдсэн: 2015-03-25 09:50:01

Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх сургалтыг явуулав

2015.03.24

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд “Хүнсний үйлдвэрлэлд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд хүнсний үйлдвэр, үйлчилгээний байгууллагын удирдлага, хамт олны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадал (GMP, GHP)-г өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэх, албан ёсоор баталгаажуулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор уг сургалтыг явуулж байгаа бөгөөд 87 аж ахуйн нэгжийн ажилтан, ажиллагсадыг хамруулав.

Мөн “Архигүй Улаанбаатар” аяны хүрээнд тус дүүрэгт тусгай зөвшөөрөл бүхий хүнсний худалдаа, кафе, баар, зоогийн газрын үйл ажиллагаа эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Архи-Хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл