Хорио цээрийн дэглэм тогтоолоо

Нэмэгдсэн: 2015-04-03 15:08:53

Хорио цээрийн дэглэм тогтоолоо

2015.04.03

Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах “Гроватз” компанийн гахайн аж ахуйд “Гахайн сонгомол мялзан” өвчин гарсан болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул дүүргийн Засаг дарга 2015 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр захирамж гарган хорио цээрийн дэглэм тогтоолоо.

646 гахайд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийх, өвчтэй болон сэжигтэй гахайг тусгаарлах, байр, орчны ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэгт мэргэжлийн хяналтын байгууллага байнгын хяналт тавьж байна. Мөн гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хороодын Засаг дарга, цагдаагийн хэсэг, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлжээ. Одоогоор 81 торойнд өвчний шинж тэмдэг илэрч, 10 торой үхээд байна. “Гроватз” компанийн нэрийн барааны дэлгүүрээр худалдаалж байсан 50 кг гахайн мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээний хариу гарах хүртэл түр хугацаагаар битүүмжиллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл