“Эрсдэлд суурилсан хяналт-хүнсний аюулгүй байдал” сургалт зохион байгуулагдлаа

Нэмэгдсэн: 2015-05-04 10:58:57

“Эрсдэлд суурилсан хяналт-хүнсний аюулгүй байдал” сургалт зохион байгуулагдлаа

2015.05.04

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнесийн хяналтын шинэтгэл” төсөл, Хүнсчдийн холбоо, Орхон аймгийн МХГ-тай хамтран Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 02-ны өдрүүдэд “Эрсдэлд суурилсан хяналт-хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд төвийн бүсийн аймгууд /Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Булган, Төв/-ын газар тариалан, хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчид, хүнс, нийтийн хоол, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ын төлөөлөл, хүнсний чанар аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуй, ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагчид хамрагдлаа.

Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөхүүд хүнсний үйлдвэр, нийтийн хоол, хүнсний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуй, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх, хүнсний бохирдол, түүнээс сэргийлэх арга зам, үр тариа, төмс, хүнсний ногооны тариаланд хор хөнөөл учруулдаг түгээмэл тархсан өвчнийг талбайн нөхцөлд таньж оношлох, өвчинтэй тэмцэх дэвшилтэт арга технологийн талаар хичээл заав.

Хүнсний чиглэлийн хяналтын улсын байцаагчдад үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааны эрсдлийн түвшинг шалгуур үзүүлэлтээр үнэлж, эрсдлийнтүвшинг тогтоох, хяналтын хуудасны нэгдсэн санд дүн шинжилгээ хийх арга зүй, дадал эзэмшүүлэх дадлагын хичээлүүд орж, оролцогчдыг ном, гарын авлагаар хангасан байна.

Мөн сургалтанд оролцогчид “Жүр үр”, “Эрдэнэт гурил” үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналтын хуудсаар эрсдлийн үнэлгээ өгөх дадлага хийж, харилцан ярилцлага хийсэн нь үйлдвэрлэгчдэд хяналтын хуудас, түүний ач холбогдлыг сурталчилан ойлгуулсан үр дүнтэй арга хэмжээ болжээ.


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл