Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын тухай

Нэмэгдсэн: 2015-05-08 16:48:16


2015.05.08

Улаанбурхан өвчин энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн гарсаар дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, орон нутгийн 14 аймагт бүртгэгдээд байна.

Одоогийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 388 нь лабораторийн шинжилгээгээр улаанбурхан өвчин болох нь батлагдсан байна. Цаашид өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2015 оны тавдугаар сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж, 6 сартайгаас 5 насны бүх хүүхдийг хамруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, вакцин хариуцсан эмч нарын 2-3 өдрийн сургалтыг  ЭМСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ХӨСҮТзэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. Энэ сургалтанд оролцсон хүмүүс орон нутагтаа очоод сум, өрхийн эрүүл мэндийн төвийн вакцин гардаж хийх эмч, сувилагч нарт сургалт явуулна.

Нэмэлт дархлаажуулалтын үеэр аймгийн МХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын болон эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид Эрүүл мэндийн газар, эмнэлгүүдэд мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч, дэмжлэг үзүүлж, хамтран  ажиллана.  

  ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл