“Хүчит шонхор” захад зарагдаж буй махын гарал үүслийн байдалд тандалт хийлээ

Нэмэгдсэн: 2015-05-22 16:00:15

“Хүчит шонхор” захад зарагдаж буй махын гарал үүслийн байдалд тандалт хийлээ


2015.05.21

МХЕГ-ын даргын 2015-05-01-ний 01/100 тоот удирдамжаар “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилтын байдалд тандалт судалгааг Эмээлтийн товчооноос Хүчит шонхор худалдааны төв хүртэл хөдөө орон нутгаас мах тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл, гарал үүслийн гэрчилгээнд хяналт шалгалтыг 2015 оны 05 сарын 18-ний өглөөний 04 цагаас 6 цаг 30 минутын хооронд явуулав.

Тухайн өглөө Эмээлт захаар нийслэлд нийт 36 тээврийн хэрэгсэлээр мах ачсан машин орж ирж Хүчит шонхор захад бөөндөгдөж дараагийн шат дамжлагад хэрхэн шилжигдэж байгаа байдлыг газар дээр очиж үзэж  тандалт судалгаа хийн  ажиллав.

Тандалт судалгааны үеэр махны гарал үүслийн бичгийг шалгахад бүх аймаг сумаас олгосон мал эмнэлэг ариун цэврийн бичигтэй байсан бол харин тухайн орон нутгаас авдаг цагдаагийн бичиг сүүлийн үед ирэхгүй байгаа талаар захын удирдлагууд ярьж байв.

Мах нийлүүлэлтийн гэрээгүй, худалдан авах гэрээгүй, нэгээс нөгөөд дамжуулахдаа зарлагын болон ул мөр тогтоох хуудасгүй, малчны тамгаар баталгаажуулсан баримт байхгүй, бөөндөж авч байгаа худалдагч, иргэнд баримт өгдөггүй нийтлэг зөрчлүүд байна. Эдгээрийг баримтжуулан харуулбал:

Орон нутгаас хэдийгээр битүүмжлэлтэй тээврийн хэрэгслээр ирж буй мэт харагдавчхөргөлтгүй,  зориулалтын бус тээврийн хэрэгсэл дээр ачиж махыг ирүүлж байна.

   

Махыг буулгах үед гуталдаа углах улавч /уут/ өмсдөггүй, махан дээгүүрээ гишгичиж байгаа нь ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй байна.

Машинаас бөөнөөр худалдан авч тэргэнцэрт ачиж нэгдсэн пүүгээр хэмжилт хийлгэн павилон руу шилждэг.  Энэ үед мах зөөдөг тэргэнцэрийн ариун цэвэр,угаалга халдваргүйжүүлэлт шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Махны гадуур тоос шорооноос хамгаалсан бүтээлэгний хэмжээ нь тэргэнцэрийнхээ хэмжээнд багадсан махаа бүрэн далдлах боломжгүй, /ёс төдий/ тогтмол угааж цэвэрлэдэг байдал харагдахгүй байна.

 

Мах өлгөж худалдаг павилонуудын мах өлгөдөг дэгээ, зарим бандан савнууд зориулалтын бус,мах өлгөх дэгээгүй павилонууд ч байна.

Мах шулах сортлох нийтийн худалдаа явуулах байрны агааржуулалт муу, мах, цусны нэгширмэл үнэртэй байгаа нь халдваргүйтгэлийг тогтмол явуулдаггүйг илтгэж байгаа ба өрөө тасалгаануудын ариун цэвэр угаалга халдваргүйжүүлэлт хангалтгүй байв. Мөн мах өлгөх дэгээ нь зэврэлт үүсгэсэн төмөр, махыг өлгөж  сэврээсэн байдал нь технологийн дагуу явагддаггүй байна.

Хүчит шонхор захын мал эмнэлэг ариун цэврийн лабораториос хяналт тавьж буй байдлыг шалгахад дараах зөрчил илэрч байна.

Мал эмнэлгийн гарал үүслийн орон нутгаас олгогдсон бичгийг шууд хураан авч дараагийн өөрсдөөс олгож буй мал эмнэлгийг гэрчилгээнд орон нутгийн гэрчилгээний кодыг тавьж анхан шатны үзлэг шалгалт хийн олгож байгаа ч энэ нь тухайн маханд эрүүл аюулгүй гэж тооцох баталгаа болохгүй байна.

Тус захаар орж борлуулагдаж буй маханд нь дотооддоо бүртгэл хөтлөх анхан шатны ажлыг эхлүүлсэн байгаа нь сайшаалтай ч гэсэн бүрэн гүйцэд хэрэгжиж мах бүрт хяналт тавих боломжийг бүрдүүлэх нөхцөл  бүрэн хангагдаагүй байна.

Орон нутгийн цагдаагийн байгууллагаас дагалдан ирж буй бичгийг мах буухад нь мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй хамт /хулгайн мах биш гэдгийг нотлох/ тулган шалгадаг байна.

Сүүлийн саруудад дээрх бичгийн орон нутгаас ирүүлэхгүй байгаа талаар захын удирдлагууд ярьж байв.

Махны гарал үүсэл ул мөрийг тогтоохын тулд дотоод хяналтын журнал гаргаж  бүх лангууны худалдаачдад олгож, бөөндөж авсан махны бүртгэлийг дараагийн шатанд худалдсан, борлуулсан газруудаа бүртгэж байхаар  хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүн төдийлөн сайн биш байв. Бид тухайн захын лабораторийн шинжлэгч эмчийг байлцуулан илэрч буй зөрчлийг арилгуулах, дотоод хяналт шалгалтаа зохион байгуулахад чиглэсэн үүрэг даалгаврыг өгч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

5-р сарын 22-нд тус зах дээр “Автобустай ЗӨВЛӨН ТУСЛАХ” сургалт хийх үеэр худалдаалагчдыг сургалтанд  бүрэн хамруулах мөн дараагийн гарал үүслийн тандалтыг 5-р сарын 26 өдөр явуулахад арилгах боломтой зөрчлүүдийг арилгасан байх талаар үүрэг өгч ажиллав.

Дүгнэлт: Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэгдэж буй орон нутгийн махны ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаажилтын байдал хангалтгүй, тухайн захуудад зарагдаж буй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд тавигдаж буй мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн хяналт сул, түүний үйл ажиллагааг сайжруулах хэрэглэгч өөрийн хэрэглэж буй махыг баталгаатай аюулгүй гэдгийг нотлоход шаардагдах нөхцлийг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл