Бүтээгдэхүүнээс дээж авах журмаа шинэчиллээ

Нэмэгдсэн: 2015-06-03 16:27:04

Бүтээгдэхүүнээс дээж авах журмаа шинэчиллээ

2015.06.03

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтын явцад авах дээжийн хэмжээ, шинжилгээ хийх лаборатори тус бүрээр тодорхой болж, эдгээр журам, зааврыг нийтэд нээлттэй байршууллаа.  Ингэснээр байцаагч дээж авах нэрийдлээр их хэмжээний бүтээгдэхүүн авдаг гэсэн сөрөг ойлголт арилж, нөгөө талаар ямар шинжилгээ хийлгэхэд хичнээн хэмжээний дээж лабораторид өгөх ёстой талаар аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө мэдлэгтэй болж байна.  

Дээжийн тоо хэмжээ, шинжилгээний үнэ, дээжийг хэрхэн авах, хадгалах, тээвэрлэх, дээжинд тэмдэглэл үйлдэж аж ахуйн нэгж, лабораторид хүлээлгэн өгөх зэрэг харилцааг зохицуулсан заавар мөн шинээр батлагдлаа.

Шинжилгээнд авах дээжийн хэмжээг лаборатори тус бүрээр нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн бөгөөд ямар лабораторид ямар үзүүлэлт үзүүлэхээс хамаарч дээжийн хэмжээ харилцан адилгүй байх юм. Нян судлалын шинжилгээнд дээжийг лабораторийн нөхцөлд авах тохиолдолд их хэмжээгээр савлагдсан барааны дээжийн үлдэгдлийг шалгуулагч этгээдэд буцаан олгох талаарх харилцааг тусгасан байна.

Хүнсний үйлдвэрлэлийн орчин дахь гадаргуугийн ариун цэврийг газар дээр шинжилж  хариуг нь 1-2 минутын дотор гаргадаг боллоо. Өөрөөр хэлбэл бохирдлын түвшинг өнгө хувирлаар нь тодорхойлж, шар байвал цэвэр, ногоон байвал бага бохирдсон, хар ногоон байвал их бохирдсон гэх мэтээр тодорхойлно гэсэн үг юм.  

Та ЭНДЭЭС  дэлгэрэнгүй үзээрэй.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл