“Иргэдээ сонсох сарын аян”-ыг зарлаж байна

Нэмэгдсэн: 2013-05-16 13:16:41

“Иргэдээ сонсох сарын аян”-ыг зарлаж байна

        “Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”- ыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд дүүргийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг судлах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломжийг хангах,байгууллагуудын хэмжээнд иргэд , үйлчлүүлэгчдээс гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг  өөрийн эрх хэмжээний түвшинд бүрэн шийдвэрлэж, хууль тогтоомжийг дагуу хариуг шуурхай өгч иргэдэд үйлчлэх зорилгоор “Иргэдээ сонсох сарын аян”-ыг зарлаж байна. Тус аян нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журам” зэргийг мөрдлөг болгох юм.

ХУД ЗДТГ


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл