ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нэмэгдсэн: 2016-11-24 17:36:44

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Г.Батсайхан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нар 2016 оны 11дүгээр сарын 23-24 ний өдрүүдэд  дүүргийн  дэргэдэх хэлтэс албадын үйл ажиллагаатай танилцаж байна. 11 дүгээр сарын 23-ий өдөр Татварын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Цагдаагийн нэгдүгээр хэлтсүүдийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай танилцлаа.Энэ үеэр Засаг дарга Ж.Алдаржавхлан дэргэдэх хэлтэс албадын албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх, техник хэрэгсэл,тоног төхөөрөмжийн асуудалтулгарсныг анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийллээ. Хэлтсүүдийн  албан хаагчид өөрсдийн үйл ажиллагаа, ажлын байраа дүүргийн удирдлагууддаа танилцуулж, тулгамдаж байгаа асуудлынхаа талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл