Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр

Нэмэгдсэн: 2014-01-13 18:29:44

Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр

Монгол орон ардчилсан засаглал руу хөл тавьж, улсынхаа шинэ Үндсэн хуулийг баталсны 22 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна. Улсын бага хурлаар дөрвөн удаа, ард нийтээр гурван сар орчим, Ардын их хурлаар 70 гаруй хоног хэлэлцсэний эцэст 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан “Эцэг” хуулийн ачаар монгол хүний эрх, эрх чөлөө, нийгэм, эдийн засгийн ардчилал, төрийн тэнцвэртэй эрх мэдэл баталгаажин, олноо тунхаглагдсан билээ.

3(13) Ойн хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд болон Ардын их хурлын депутатууд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнг сонирхсон юм. IMG_1073 Үзэсгэлэнд Үндсэн хуульд заасан төрийн бэлгэдлүүд болон төрийн есөн бэлгэ, долоон эрдэнэ, ардчилсан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр төрийн сүлдний талаар иргэдээс ирүүлсэн загварууд, Монголбанкны Эрдэнэсийн сангаас шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд Жавзандамбын хэрэглэж байсан төрийн алт, мөнгөн тамга, шашин төрийг хослон өрнүүлэгч эх дагинын хэрэглэж байсан мөнгөн тамга, Үндэсний түүхийн музейгээс Халхын Очирбат түшээт ханы тамга, Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамга зэрэг 140 гаруй ховор нандин үзмэрийг олон нийтэд үзүүлэхээр дэлгэжээ.

2905 зураг төслийг 129 хүртэл багасгажээ

12222222222222222222 Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг”-ийн ээлжит уулзалт өнөөдөр болж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жилүүдэд “Нэг хэв маягийн зураг” төслийн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийн талаар танилцуулж, яам тус бүрийн зураг төсөл боловсруулах ажлын явцын тухай мэдээлэл сонслоо.

Төслийн онцлог нь улсын хөрөнгө оруулалтаар орон нутагт хэрэгжих сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжуудыг нэг хэв маягийн загвараар барьна. Улмаар зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэж, төсвийн хэт үрэлгэн байдлыг хязгаарлах юм. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамнаас ирэх 4 жилд 2905 обьектын зураг төсөл боловсруулах төлөвлөгөөтэй байснаас “Нэг хэв маягийн зураг” төслийг нэвтрүүлснээр 129 хүртэл багасгаж, тэр чинээгээр төсвийн хөрөнгийг хэмнэж чадсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 87 дугаар захирамж, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Сумдын нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл бизнесийн барилга, байгууламжийн нэг маягийн загвар зураг боловсруулах жагсаалт”-ын хүрээнд орон нутаг дахь нийгмийн үйлчилгээний барилгуудыг барих ба тухайн орон нутгийн газар зүйн байршил, онцлог, хүн амын тоо, үйлдвэрлэлийн боломж зэрэгт тулгуурлан ТЭЗҮ, зураг төслийг боловсруулаад байна.

Өнгөрсөн хугацаанд орон нутагт улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжууд, тухайлбал сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн барилгууд нь хүчин чадлын хувьд адил мөртлөө  хэтэрхий зөрөөтэй төсөвт өртөгтэй,  тэдгээрийн инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ нь хэтэрхий үрэлгэн,  барилга бүр хажуудаа бага оврын уурын зуух, цэвэр усны худаг, ихэнх нь энгийн жорлонтой байгаа нь агаар, хөрс, ус бохирдуулах болон  ялангуяа мод элбэгтэй аймгуудын ойн нөөц хорогдох, голын ундарга багасах зэрэг сөрөг үр дагавартай тул “Нэг хэв маягийн зураг” төслийг ашиглахаар болсон юм.

Өнөөдрийн уулзалтын төгсгөлд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр яамдуудын төлөөлөлд хандан зураг төслийн гүйцэтгэлээ яаравчлахыг сануулаад зөвхөн бага өртөг санал болгосон эсэхийг нь харгалзан шалгаруулдаг байсан тендерийн жишгийг халж, тухайн компанийн ур чадвар, хугацаандаа гүйцэтгэж чадах, төсөвт өртөгт багтаах зэргийг нь харгалзан сонгоно гэдгийг дуулгасан.

ЕХ-ны улсын Элчин сайд асанг хүлээн авч уулзлаа

IMG_0990 Энэ өдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Европын холбооны улсын Элчин Сайд Маркус Эдерэрийг үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нутаг буцаж буйг нь тохиолдуулан хүлээн авч уулзлаа. Германы шинээр байгуулагдаж буй Засгийн газрын Гадаад хэргийн яаманд Төрийн нарийн бичгийн даргын албанд томилогдож байгаад нь Эдийн засгийн хөгжлийн сайд баяр хүргээд, Монгол-Герман улс хоорондын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй оролцоно гэдэгт итгэж буйгаа уулзалтын үеэр илэрхийллээ. Ноён Маркус Эдерэр хариуд нь Германы шинэ Засгийн газар Монгол Улстай ойр хамтран ажиллахаа мэдэгдээд Европын холбооноос хэрэгжүүлж буй “Сайн засаглал”, “Мэргэжлийн сургалт, холбоодыг хөгжүүлэх” төслүүдэд Монгол Улс оролцох сонирхолтой байгаа эсэхийг тодруулсан. Мөн тэрбээр Германы Гадаад хэргийн сайдыг энэ онд Монгол Улсад айлчлуулах бодолтой байгаагаа мөн илэрхийллээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон ноён Маркус Эдерэр нар өмнө нь Европын Холбооны стандартыг нутагшуулах “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурж байсан. Энэ удаад тэд урьдын цаг шиг монгол оюутан, боловсон хүчнүүд Герман улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах боломжийн талаар мөн санал солилцсон.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл