ЗАРИМ АЛБА ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Нэмэгдсэн: 2016-01-19 19:32:02

ЗАРИМ АЛБА ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Батлан хамгаалах салбартаа тогтвор суурьшилтай, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, хүчин чармайлттай ажиллаж байгаа Батлан хамгаалах яамны зарим алба хаагчид Төрийн жинхэнэ алба хаагчийн тангарага өргөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тэд тангарагаа өргөсөн юм.


Тухайлбал, яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа Э.Бямбажав, Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын тасгийн дарга Ж.Алтансүх, Төрийн захиргааны удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тасгийн дарга, хурандаа Ж.Баясгалан, Гадаад хамтын ажиллагааны газрын тасгийн дарга, хурандаа Ш.Амарбаясгалан, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мөнх-Ирээдүй, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Ванчинхүү, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Ариунболд, Батлан хамгаалахын сайдын туслах, дэслэгч Ц.Булгантамир, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн П.Саранчимэг нар тангараг өргөлөө.


Тангараг өргөсөн алба хаагчдад Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан баяр хүргэж, эх орноо батлах хамгаалах их үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл