САЙХАН СЭТГЭЛИЙН ГАЛ ХЭЗЭЭ Ч УНТАРДАГГҮЙ

Нэмэгдсэн: 2016-02-03 19:11:32

САЙХАН СЭТГЭЛИЙН ГАЛ ХЭЗЭЭ Ч УНТАРДАГГҮЙ

Манай Зэвсэгт хүчний шилдэг боловсон хүчний нэг, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч, хурандаа А.Мөнхбат маань тархины хорт хавдраар өвчилж өнөөдөр хүнд нөхцөлд байна.

Цэрэг эрсдээ хайртай монголчууд, түүнтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж яваа журмын нөхөддөө тусламжийн гараа сунгахыг уриалж байна. Манай хурандаа А.Мөнхбатын хувьд залуухан, шилдэг удирдагч нарын нэг бөгөөд анги хамт олноо удирдах арга барилаараа сайн алба хаагч юм. Хамгийн сүүлд Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан "Цэргийн алба хаагчдыг хөнгөлттэй үнээр орон сууцжуулах орон сууцны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад тэрээр ангийнхаа алба хаагчдын төлөө танилцуулга бүрийг цуглуулж, тавигдах шаардлага, нөхцөлийг судалж явсан хүний төлөө гэсэн хурандаа.

"Монгол цэргийн жавхаа", уралдаан, Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээнд анги хамт олноо удирдан манлайлан амжилттай оролцуулдаг түүнийг эрүүл энх болоход та бидний сэтгэлийн өглөг тусалж чадна.

Цэрэг эрсдээ хайртай, тэднийг хүндэлдэг та түүний төрсөн эгч А.Мөнхтуяатай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 99095606, 93097758.
Хандивын данс:ХААН банкны данс 5081 012595 /Төрсөн эгч А.Мөнхтуяа/

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл