БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нэмэгдсэн: 2016-02-03 19:28:01

БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Саймон Леви манай улсад айлчиллаа.

Түүнийг энэ сарын 27-нд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар уулзсан юм. Уулзалтаар талууд Монгол Улс, ИБУИНВУ-ын батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын нэгдсэн төвд хэрэгжиж буй Энхийг сахиулах англи хэлний төсөл, Зэвсэгт хүчинд Морин пологийн спортыг хөгжүүлэх, "Хааны-Эрэлд" олон улсын Энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад хамтран оролцох байдлаар хөгжиж байгааг онцлов. Мөн бригадын генерал Саймон Леви Энхийг сахиулах англи хэлний төсөл 2006-2009 онд, 2014 оноос одоог хүртэл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд Зэвсэгт хүчний зарим ангиудад Англи хэлний сургалтын танхим, бие даан суралцах төвийг байгуулж, ном сурах бичгээр хангасан. Английн талаас энэ төслийг үргэлжлүүлэхийн тулд 45000 фунт стерлинг зарцуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан. Монгол Улсын энхийг сахиулагчдын тоо өсч, англи хэлний мэдлэгтэй цэргийн алба хаагчид ажиллагаанд оролцон Монгол Улсын нэр хүндийг өргөж байна.

Үүнд ИБУИНВУ-ын хэрэгжүүлж буй Энхийг сахиулах англи хэл төсөл ихээхэн тус нэмэр болж байгааг бригадын генерал Д.Ганзориг онцолж байв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл