“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон баг тамирчдаа урамшуулав

Нэмэгдсэн: 2015-07-09 14:31:29

“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчидад өнөөдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт баяр хүргэж мөнгөн шагналыг гардууллаа. Тэргүүн байр эзэлж  “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ны баг тамирчдын амжилтыг дурдвал,

·  Шатарын төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаар 1 дүгээр байр,

·  Ширээний теннисний төрөлд  эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаараа 1 дүгээр байр,

·  Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 2 дугаар байр, эмэгтэй баг 2 дугаар байр эзэлж, багаараа 2 дугаар байр,

·  Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 1 дүгээр байр эзэлж, нийт нийлбэр дүнгээрээ ЭХЯ-ны баг 1 дүгээр байр эзэлж “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон.

Төрийн байгууллагуудын мэдээлэл