ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ИСПАНИД АЖИЛЛАЛАА

Нэмэгдсэн: 2014-07-03 16:08:22

 ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ИСПАНИД АЖИЛЛАЛАА

 Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Испанийн Вант Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Европын Холбооны нөлөө бүхий орон, испани хэлтэй орнуудын цөм болсон Испанийн Вант Улсад энэхүү айлчлалыг хэрэгжүүлснээр “гуравдагч хөрш”-ийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төрийн аргаар бэхжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг өргөжүүлэхэд ач холбогдолтойн дээр хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд тодорхой алхам боллоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл