Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

“АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДЫН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ - 2015” ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД МОНГОЛЫН БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Нэмэгдсэн: 2015-11-05 17:09:15

“АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДЫН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ - 2015” ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД МОНГОЛЫН БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

   Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалтын нийгэмлэг болон Индонез улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн яам хамтран 2015 оны 10-р сарын 25-аас 29-ны хооронд, Индонез Улс Жакарта хотноо “Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл технологийн сорилт-2015 олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Ази-Номхон далайн бүс нутгийн 15-н орны 25-н багийн 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй залуучууд мөн албаны төлөөлөгчид оролцлоо.

    Энэ арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Дэд дарга Мөнх-Очироор ахлуулсан Баярбаатарын Ангараг-Эрдэнэ, Баяраагийн Энхтүвшин, Даридбазарын Хонгорзул, нар багийн тэмцээнд Мөнгөн медаль, Шийлэгбатын Самдан ганцаарчилсан төрөлд Мөнгөн медаль хүртэж амжилттай оролцоод, эх орондоо ирлээ.
    Мөн оролцогч 15-н орноос албаны төлөөлөгчид, хүндэт зочид, оролцсон Мэдээлэл технологийн форум “Ази-Номхон Далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл, технологийн сорилт-2015” сэдвийн дорзохион байгуулагдсан ба “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал” сэдвээр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Дэд дарга Т.Мөнх-Очир илтгэл тавьж оролцлоо. Энэхүү форумыг НҮБ-ын зөвлөх багийн төлөөлөгч Женев хотоос хүрэлцэн ирж удирдан явуулсан бөгөөд Монгол улсын нийгмийн хамгааллын чиглэлээр олон улсад явуулж буй идэвхтэй харилцаа, төрөөс явуулж байгаа бодлого, шийдвэрийг өндрөөр үнэлж, сайшааж байлаа.
Тус олон улсын форум, тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2016 онд Бүгд Найрамдах Хятад Улсын Бээжин хотноо зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл