Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Нэмэгдсэн: 2020-01-22 09:48:43

Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

 

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ‘”Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.

 Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 39 алба хаагч хамрагдсан юм.

  Хээрийн нөхцөлд 120-125 см мөсийг цоолж, 7-9 метрийн гүнд усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэрэг дадлага сургуулийг хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл