ӨМЧЛӨЛИЙН ГАЗРЫН НӨӨЦИЙГ ТОГТООХ ХЭЭРИЙН СУДАЛГААГ ХИЙЛЭЭ

Нэмэгдсэн: 2018-09-20 03:30:36

ӨМЧЛӨЛИЙН ГАЗРЫН НӨӨЦИЙГ ТОГТООХ ХЭЭРИЙН СУДАЛГААГ ХИЙЛЭЭ

2012 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд газар өмчилж авахыг хүссэн иргэдийн өргөдлийг 2018 онд багтааж бүрэн шийдвэрлэж дуусгана.

2013-2018 онд Даланзадгад суманд газар өмчилж авахыг хүссэн 6000 гаруй иргэний өргөдөл байгаа бөгөөд тус иргэдийн өргөдлийг шийдвэрлэхээр "Өмчлөлийн газрын нөөц тогтоож, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх"-ээр газар дээр нь хээрийн судалгаа хийлээ.

Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэх боломжтой газраар төлөвлөгдсөн газарт шинээр иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт байрлалтай байна.

Учир нь аймгийн төвөөс баруун болон баруун хойд зүгт газар доор цэвэр усны нөөцтэй, урд зүгт газар хөдөлөлийн өндөр баллтай, зүүн тийшээ улсын тусгай хэрэгцээний газар байдаг тул иргэнд өмчлүүлэх тохиромжтой газарт "Газар өмчлөл"-ийн асуудлыг шийдвэрлэхээр үе шаттайгаар ажиллаж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл