ӨМНӨГОВЬ АЙМГИЙН Х.БАЛЖИННЯМ ТУСГАЙ ОЛИМПООС АЛТ, ХҮРЭЛ ХОС МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Нэмэгдсэн: 2019-03-19 10:19:59

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН Х.БАЛЖИННЯМ ТУСГАЙ ОЛИМПООС АЛТ, ХҮРЭЛ ХОС МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болж буй “Тусгай олимп"-ийн наадамд Өмнөговь аймгийн тамирчин Х.Балжинням 100 метрийн гүйлт, бөөрөнцөг шидэлтийн төрлөөр оролцож АЛТ, ХҮРЭЛ медаль хүртжээ. Тодруулбал 100 метрийн зайн гүйлтэд АЛТАН МЕДАЛЬ, бөөрөнцөг шидэлтийн төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж улс орныхоо нэрийг дэлхийд гаргалаа. Олимпийн хос медальтай тамирчин Х.Балжиннямдаа уг тэмцээнд оролцоход дэмжсэн аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон ЗДТГ-ын хамт олон, багш дасгалжуулагч, нийт Өмнөговьчуудынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж спортын өндөр амжилтыг хүсье.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл