ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ТҮВШИН, ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ЖИЛ БҮР САЙЖИРЧ БАЙНА

Нэмэгдсэн: 2019-05-12 04:06:41

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ТҮВШИН, ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ЖИЛ БҮР САЙЖИРЧ БАЙНА

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар Өмнөговь аймаг 2018 онд 94,82 оноо авсан нь өнгөрсөн жилээс 9,8 хувиар өссөн байгаа төдийгүй бусад аймгуудаас өрсөлдөх чадвараараа 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Уг судалгаагаар эдийн засгийн салбарын хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, үндсэн дэд бүтэц, төсөв санхүү, институцын тогтолцоо зэрэг үзүүлэлтээр тэргүүлсэн төдийгүй засаглалын үр ашгийн үзүүлэлт өмнөх жилээс илүүтэй ахиж, 
- аймгийн удирдлагын бодлого шийдвэр, 
- аймгийн төсвийн удирдлага, 
- захиргааны зохицуулалт, 
- төрийн үйлчилгээний үр ашгаараа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл