"САЙХАНЫ САРЛАГ-2019" УЛАМЖЛАЛТ АРГА ХЭМЖЭЭ 5 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР БОЛНО

Нэмэгдсэн: 2019-05-12 04:09:20

Өмнөговь аймагт 1200 гаруй сарлаг сүрэг нутаглан идээшиж байна. Сарлаг сүргийг өсгөн үржүүлэх, маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, үр шимийг нь нэмэгдүүлэх, уналга ачилгад эдлэх зорилгоор "САЙХАНЫ САРЛАГ-2019" арга хэмжээг 8 дахь жилдээ Говь гурван сайхан уулын "Ёлын ам"-д хийх ажлын хэсэг ээлжит хурлаа хийлээ. Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн сарлагийн баярыг онцлог үр дүнтэй, өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл