МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГООР АХЛУУЛСАН БАГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Нэмэгдсэн: 2019-06-14 03:09:02

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГООР АХЛУУЛСАН БАГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 46 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллав. Орон нутаг дахь Төрийн захиргааны байгууллага, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам дүрэм зааврыг сурталчлан таниулах сургалтыг хийж 180 төрийн алба хаагчийг оролцууллаа.

Сургалтаар "Төрийн албаны шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал", "Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол", "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол", "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт шалгуур, үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах", "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам", Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэлт, Албан тушаалын тодорхойлолт боловсруулах журам, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх арга зүйн зохицуулалт гэсэн сэдвүүдээр илтгэл танилцуулж тэдний сонирхсон асуултад хариулав.

Төрийн байгууллагуудын мэдээлэл