ӨМНӨГОВИЙН БАГШ СУРАГЧИД ЭЕШ-Д УЛСДАА НЭГДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЛЭГДСЭН АМЖИЛТААР ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛЭЭ УГТАЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2019-08-29 13:32:42

ӨМНӨГОВИЙН БАГШ СУРАГЧИД ЭЕШ-Д УЛСДАА НЭГДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЛЭГДСЭН АМЖИЛТААР ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛЭЭ УГТАЖ БАЙНА

2019-2020 оны хичээлийн жилийг угтаж өнгөрсөн оны ажлаа дүгнэж алдаа оноогоо хэлэлцэх, ирэх хичээлийн жилийн зорилт төлөвлөгөөгөө тодорхойлох зорилгоор Өмнөговь аймгийн "БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ"-ыг Хөгжимт жүжгийн театрт хийлээ.

Дэлхийн хөгжлийн түүчээ болсон Өмнөговь аймгийн багш сурагч боловсролын салбарын ажилтнууд хамтын харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлж "Оюуны хурд", "Англи хэлтэй Өмнөговь", "Зөгийн үүр", "Хүүхэд хөгжлийн түлхүүр", "Багш хөгжил" дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2019 онд боловсролын салбарт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. Дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр тодорхой үзүүлэлтүүд өсөж Өмнөговь аймгийн боловсролын салбарт ахиц дэвшил гарчээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл