ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ НЭН ХЭРЭГЦЭЭТЭЙ ЗҮЙЛСИЙГ ХАНДИВЛАВ

Нэмэгдсэн: 2020-04-02 19:02:11

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ НЭН ХЭРЭГЦЭЭТЭЙ ЗҮЙЛСИЙГ ХАНДИВЛАВ

Өмнөговь аймагт бүтээн байгуулалт өрнүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг компаниудын төлөөлөл “Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци” хамт олноос аймгийн Онцгой комисст нэн хэрэгцээтэй зүйлсийг хандивлав. Тухайлбал коронавирусыг эрт илрүүлэхэд ашиглах тест, халуун цэгт ажиллаж байгаа төрийн албан хаагч, иргэдэд шаардлагатай амны хаалт, иргэдийн халууныг үзэж хянах зайнаас халуун хэмжигч гэх мэт нийт 55.000.000 төгрөгийн өртөг бүхий зүйлсийг хандивласан байна. Зөвхөн аймгийн төв гэлтгүй сумд, Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтод ажиллаж буй төрийн албан хаагчдад хүртээж аль болох үр дүнтэй зарцуулахыг онцолж хэлсэн юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл