Сонгинохайрхан дүүргийнхэн мод тарилаа

Нэмэгдсэн: 2013-05-16 08:56:58

Сонгинохайрхан дүүргийнхэн мод тарилаа

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, Ногоон хот аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар “Бүх нийтээр мод тарьцгаая” уриан дор тэмдэглэн энэ өдөр 4000 гаруй мод тарилаа. Тус дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс зохион байгуулсан өдөрлөгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Ц.Төрхүү нар оролцож ногоон хот байгуулахад дүүргийн иргэн бүр идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Сонгинохайрхан дүүргийн Залуус, Барилгачин гудамж, 13, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын тамгын газрын алба хаагчид мод тарилаа. Мөн Ирээдүй цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчид, тус дүүргийн 28 дугаар хорооны албан хаагчид өөрсдийн санаачилгаар 2000 гаруй мод тарьжээ.  ЭНэ өдөр тарьсан моддыг цаашид “СБМ” ХХК хариуцан арчлан хамгаалах юм.

Мод тарих үндэсний өдрийн хүрээнд тус дүүргийн бүх хороо, цэцэрлэг сургууль өөрийн байрны орчин тойронд мод тарьсан байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл